М.Энхсайханд холбогдох гэм буруугийн шүүх хурал гуравдахь өдрөө болж, шүүхээс гэм буруутай гэж үзлээ.

М.Энхсайханд холбогдох гэм буруугийн шүүх хурал гуравдахь өдрөө болж, шүүхээс гэм буруутай гэж үзлээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд М.Энхсайханд холбогдох гэм буруугийн шүүх хурал гуравдахь өдрөө болж, шүүхээс М.Энхсайханыг гэм буруутай гэж үзлээ. 

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг. Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцсон байна. Энэхүү зүйл анги нь нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалттай юм. 

Хуралдаан яг одоо завсарлаад байгаа ба шүүгдэгч өмгөөлөгч нартайгаа зөвлөлдөж байна. Хуралдаан үргэлжлэх бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар хорлон сүйтгэх гэсэн зүйл ангиар шүүнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.