Африкт халдвар авсан хүний тоо 50 мянга дөхжээ

Африкт коронавирусний халдвар авсан хүний тоо 49352-т хүрлээ гэж Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс лхагва гарагт мэдээллээ. Тус тивд халдварын улмаас 1959 хүн нас барж, 16315 хүн эдгэрчээ.
Африк тивийн халдварын тархалтыг газар зүйн байрлалаар авч үзвэл, Хойд Африкт халдвар хамгийн их тархсан бөгөөд тус бүсэд халдварын 18500 тохиолдол бүртгэгдсэн бол Баруун Африкт 13400, Өмнөд Африкт 8100, Зүүн Африкт 4800, Төв Африкт 4600 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Нас барсан хүний тоон үзүүлэлтийн хувьд, Хойд Африкт хамгийн олон буюу 1100 хүн, Баруун Африкт 320, Төв Африкт 184, Өмнөд Африкт 163, Зүүн Африкт 142 хүн нас баржээ. Улс орноор авч үзвэл, Өмнөд Африк, Египетэд халдвар хамгийн их тархсан бөгөөд эдгээр улсад 7600, 7200 тохиолдол тус тус бүртгэгджээ. Африкийн 54 орноос зөвхөн Лесотод халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.