“Budweiser” 41 сая ам.долларын алдагдал хүлээжээ

“Budweiser” 41 сая ам.долларын алдагдал хүлээжээ

Шар айрагны үйлдвэрлэлээр Азидаа хамгийн томд тооцогддог “Budweiser Brewing Company APAC” компани энэ оны эхний улиралд 41 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ. Өнгөрсөн оны мөн үед компани 240 сая ам.долларын ашиг орлоготой ажилласан байна.  

COVID-19” цар тахал компанийн ашиг орлогын хэмжээнд энэ оны эхний улиралд ихээхэн нөлөө үзүүлжээ” хэмээн Ази-Номхон далайн бүс нутагт борлуулалтаараа тэргүүлэгч компанийн тайланд дурдсан байна.

Тайлант хугацаанд компанийн орлого 39 хувиар буурч 956 сая ам.долларт хүрсэн бол борлуулалтын хэмжээ 42.3 хувиар буурчээ. Үүнтэй холбоотойгоор “Budweiser APAC” компанийн хувьцааны үнэ 3.22 хувиар буурч, нэгж хувьцаа нь 21.05 хонконг долларт хүрсэн байна.

Гуравдугаар сарын дундуур нөхцөл байдал аажмаар сайжрах болсныг компани цохон дурдаж, Энэтхэгээс бусад Азийн орнуудад үйлдвэрлэлээ явуулж эхлээд буйгаа мэдэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.