ОБЕГ-ын даргад Г.Ариунбуян, Б.Ууганбаяр нарын нэр яригдаж байна

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Т.Бадралыг БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилсон.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Онцгой байдлын ерөнхий газар даргагүй ажиллана гэдэг эрсдэл дагуулах учраас дараагийн даргыг тун удахгүй томилох ёстой.
Тэгвэл яг энэ цаг үед онцгой үүрэг гүйцэтгэж байгаа Онцгойгийн даргын албан тушаалд одоогоор ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, Бригадын генерал Г.Ариунбуян, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр нарын аль нэгийг томилох болов уу гэсэн таамаг яригдаж байна. Зарим эх сурвалжийн хэлснээр Бригадын генерал Г.Ариунбуян Т.Бадралын үүрэгт ажлыг авах итгэл найдвар хүлээж байгаа гэх бөгөөд салбарынхан нь ч үүнтэй санал нэг байгаа аж.
ОБЕГ-ын дарга болох хамгийн тохиромжтой хэмээгдэж буй хоёр эрхмийн талаар танилцуулъя.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, Бригадын генерал Г.Ариунбуян:
Боловсрол:
1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр,
2000-2003 онд ХБНГУ-ын Шпайер хотын Төрийн захиргааны их сургуулийг төгссөн. Захиргааны эрх зүй, төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
1989-1991 онд Зэвсэгт хүчний 276 дугаар ангид албаны дарга,
1991-1996 онд Зэвсэгт хүчний 310 дугаар ангид цэргийн төлөөлөгч, тасгийн дарга,
1996-1999 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт төлөвлөлтийн офицер,
2005-2010 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга,
2010-2011 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөх,
2011-2012 онд Засаг даргын орлогч,
2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
2015 оны 01 дүгээр сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар,
2017 оны 02 дугаар сараас Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар ажиллаж байна.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:
Боловсрол:
1977-1987 онд Ерөнхий боловсролын сургуулийг,
1987-1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг цэргийн эдийн засагч мэргэжлээр төгссөн.
1998-1999 онд Төрийн захиргааны институтыг удирдахуйн ухаан,
2003-2005 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй хамгаалсан.
2015 оноос ХСИС-ийн Гамшиг судлалын докторантурт суралцаж байна.
Ажилласан байдал:
1991-1992 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд дамжааны захирагч,
1992-1993 онд Батлан хамгаалах яамны Ар талыг удирдах газарт мэргэжилтэн,
1993-1996 онд Булган аймгийн МАХН-ын хороонд мэргэжилтэн,
1996-1999 онд Булган аймгийн Цэрэг, иргэний хамгаалалтын штабт иргэний хамгаалалтын асуудал хариуцсан ахлах офицер,
1999-2004 онд Улсын Иргэний хамгаалалтын газарт мэргэжилтэн,
2004-2012 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газарт эрдэм шинжилгээний ажилтан, бодлого, төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах офицер, хэлтсийн дарга,
2012-2015 онд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга,
2015-2016 онд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга,
2016-2017 онд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газар,
2017 оны 08 сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.