УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр АТГ-ын гадна хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр АТГ-ын гадна хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Харин түүнийг шүүхээс албадан ирүүлэх шийдвэрийг гаргасан. Тэгвэл тэрбээр өчигдөр /2020.05.07/ яллах тогтоолтойгоо танилцсан юм.

Энэ үеэр тэрбээр "Намайг дөрөвдүгээр сарын 30-нд яллагдагчаар татсан. Яллах дүгнэлттэйгээ танилц гэж хэд, хэдэн удаа залгасан. Би очиж чадахгүй гэдгээ хэлсэн. Харин уржигдар шүүхээс албадан ирүүлэх шийдвэр гарсан. Чингэлтэй дүүргийн цагдаагийн коридорт яллах дүгнэлттэйгээ танилц гэсэн. Би үгүй гэсэн. Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлттэйгээ танилцах байтал Чингэлтэй дүүргийн цагдаагийн коридорт танилц гэсэн. Би сайд байхдаа хууль зөрчөөгүй гэдгээ хэлсэн. АТГ, прокурор царай харж байгаа нь тодорхой байна" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.