НҮБ-аас 6.7 тэрбум ам.долларын санхүүгийн нэмэлт тусламж хэрэгтэй байгааг мэдэгдлээ

НҮБ-аас 6.7 тэрбум ам.долларын санхүүгийн нэмэлт тусламж хэрэгтэй байгааг мэдэгдлээ

НҮБ буурай улс орнуудын "ковид-19"-ийн эсрэг тэмцэлд дэмжлэг үзүүлэхэд санхүүгийн нэмэлт тусламж хэрэгтэй байгааг мэдээлсэн байна. Энэхүү нэмэлт хөрөнгийг одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг улам сайжруулах мөн шинээр дахин 9 улсад шинэ коронавирустэй тэмцэхэд нь тусламж үзүүлэхэд зарцуулах төлөвлөгөөтэй байгаа юм.  

НҮБ-аас 6.7 тэрбум ам.долларын санхүүгийн нэмэлт тусламж хэрэгтэй байгааг пүрэв гарагт мэдээлсэн байна. НҮБ-аас буурай орнуудын шинэ коронавирусний эсрэг тэмцэлд дэмжлэг үзүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрт Пакистан,  Мозамбик тэргүүтэй 9 улс шинээр хамрагдана гэдгийг мэдэгдсэн. НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга саяхан болсон видео хуралдааны үеэр  энэхүү нэмэлт санхүүгийн тусламж  буурай орны олон сая иргэний амь насыг авран хамгаалахад, мөн шинэ коронавирусний халдварыг олон улсын хэмжээнд тогтоох барихад ихээхэн тус болно гэдгийг онцолжээ. 

Үүнээс өмнө буюу өнгөрсөн 03-р сард НҮБ 2 тэрбум ам.долларын хөтөлбөрийг санаачилж байсан юм. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь эрүүл мэндийн систем нь сул, хөгжиж буй орнуудад эм тарианы болон хоол хүнсний тусламж үзүүлэхэд чиглэгдэж байна. Мягмар гарагийн байдлаар Япон болон АНУ тэргүүтэй хэд хэдэн орон НҮБ-ын 2 тэрбум ам.долларын хөтөлбөрт нийтдээ 923 ам.долларыг хандивлаад байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.