Баян-Агт суманд хязгаарлалтын дэглэм тогтоолоо

Булган аймгийн Баян-Агт сумын Засаг дарга захирамж гаргаж зарим газар нутагтаа хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Тус сумын хөрш Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан учир хил залгаа бүс нутаг орчимд энэ сарын 30 хүртэл хялгаарлалтын дэглэм тогтоож, машин техник, мал, малчдын орох, гарах хөдөлгөөнийг хориглолоо.
- Мал, амьтны шүлхий өвчин гарсан Хайрхан сумтай хил залгаа бүс нутагт гурван эргүүл пост гаргаж, хяналт тавьж эхэллээ. Сумын төрийн албан хаагчид байнгын эргүүлд ажиллана гэж тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Нармандах ярилаа.
Тус сум Архангай аймгийн Хайрхан сумтай баруун өмнөд талаараа хиллэдэг юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.