Халдварыг хурдан оношилдог болбол үзэгчдийг эргүүлэн авчирна

Халдварыг хурдан оношилдог болбол үзэгчдийг эргүүлэн авчирна

Холимог тулааны UFC холбооны тэргүүн Дана Уайт ирэх Ням гарагийн өглөө Флоридад болох UFC 249 тэмцээн үзэгчгүй явагдах ч амжилттай болно гэдэгт итгэл дүүрэн байна.  CNBC-д ярилцлага өгөхдөө тэрбээр “Гурван сарын өмнө та бүхэн надаас миний бизнесийн талаар асуусан бол би бүх асуултад ч яг таг хариулах байлаа. Харин одоо тодорхой зүйл үнэхээр алга. Спортын нэвтрүүлэг байхгүй маш хэцүү байна. Би телевиз бараг үздэггүй, гэхдээ одоо шууд дамжуулж байвал юу ч хамаагүй үзэхэд бэлэн байна. Хүмүүс ч гэсэн уйдсан байгаа болохоор манай тэмцээнийг телевизээр их үзэх байх. Харин спортын ордонд хэзээ үзэгчтэй тэмцээн явуулах талаар би өөрийн бодолтой байгаа. Ганц долоогоод ч юм уу хэдхэн секундийн дотор коронавирустэй эсэх нь гардаг тийм оношлууртай болсон цагт л би үзэгчтэйгээр тэмцээн зохион байгуулна” гэж ярьжээ.

zindaa.mn

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.