Монгол хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгасан

Монгол хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгасан

Монгол Улс Гитлерийн Герман итгэл эвдэн дайрах цаг үед хамгийн түрүүнд Зөвлөлт улсад тусламж үзүүлсэн гэж ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Монгол Улсын батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой хийсэн цахим уулзалтын үеэр мэдэгджээ.

Орос улс Монголын дэмжлэг ямар чухал үүрэг гүйцэтгэснийг ямагт санадаг гэж Шойгу онцлоод Монголын ард түмэн 500 мянга орчим морь фронтод нийлүүлсэн нь асар их тоо. Монголын ард иргэдийн цуглуулсан хандиваар 53 танк үйлдвэрлэж, “Хувьсгалт Монгол” танкийн цувааны бүрэлдэхүүнд 1943 онд болсон Курскийн тулалдаан анх орж, 1945 онд Берлинд байлдсан гэж дурсжээ.

Сергей Шойгу Монгол Улсаас ЗХУ-д бэлэглэсэн сөнөөгч онгоцнууд бүхий “Монгол ард” нисэх онгоцны эскадрил фашистуудыг ялахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэж онцолсон байна. Монгол Улсын энэ үнэлж баршгүй тусламжид зориулж “Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” нэртэй үзэсгэлэнг энэ оны хоёрдугаар сарын 23-нд “Патриот” цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан гэж Шойгу дурджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.