БНСУ-д амны хаалтгүй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй
БНСУ-д автобус, галт тэрэг, метро болон таксигаар зорчихдоо иргэд амны хаалт заавал зүүх журам тавдугаар сарын 26-наас мөрдөгдөж эхэлж байгаа бол энэ журмыг тавдугаар сарын 27-ноос эхлэн нисэх онгоцоор зорчиход хэрэгжүүлж эхлэх бөгөөд хэрэв зорчигчид амны хаалтгүй тохиолдолд тээврийн компаниуд үйлчлэхээс татгалзана.
“Одоогийн хууль тогтоомжийн дагуу тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт зүүгээгүй хүмүүст арга хэмжээ авах боломжгүй. Тиймээс бид амны хаалтгүй иргэдийг зорчуулахгүй байх эрхийг тээврийн ажилчдад олгосон” гэж Өмнөд Солонгосын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
Урьд нь ийм арга хэмжээг Сөүл, Инчон, Дэгү хотуудад хэрэгжүүлж байсан бол одоо энэ журам тус улсын бүх бүс нутагт мөрдөгдөнө.
Хамгийн сүүлийн мэдээллээр, БНСУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 11225 болж, 10275 хүн эдгэрсэн бол 269 хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.