Георгиевийн тууз нь эх орончдын бэлэг тэмдэг юм

Георгиевийн тууз нь эх орончдын бэлэг тэмдэг юм

Аугаа  эх орны  дайны  ялалтын баярын энэ өдөр Оросын  иргэд энгэртээ зүүдэг. Улбар шар, хар өнгө хосолсон туузан тэмдгийн талаар бас  мэдээлэхгүй өнгөрч болохгүй.  Энэ нь  ОХУ-ын, бүх Орос хүний эх оронч үзлийн  гол бэлэг тэмдэг  юм.

Анх  2005 онд ялалтын 60 жилийн ойн баяр ёслолын өмнө Москвагийн залуучуудын “Оюутны нийгэмлэг” олон нийтийн байгууллага, Риа Новости агентлагаас санаачлан “Георгиевийн тууз” аян өрнүүлснээр бүх Орос орон даяар аугаа их эх орны дайнд Гитлерийн фашизмыг дарсан, улмаар Оросын төлөө гэсэн эх оронч үзлийн билэг тэмдэг болж хувирсан байна.

 Энэ нь  уг нь Гэгээн Георгийн одонд зориулсан тууз байсан. Энэ тэмдэгтийг Гвардийн тууз ч гэдэг. Аугаа их эх орны дайны дараа ЗСБНХУ-ын төр засгаас «Германыг дарсан ялалтын төлөө» гэсэн нэрийн дор алдарын одон бий болгож, энэ одонг илтгэх тууз нь харин одоогийн Георгиевийн тууз болсон байдаг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.