Өнөөдөр Аугаа их Эх орны дайнд ялсны 75 жилийн ойн баяр

Өнөөдөр Аугаа их Эх орны дайнд ялсны 75 жилийн ойн баяр

Жил бүрийн тавдугаар сарын 9-нд Орос улсад 1941-1945 оны Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсныг тэмдэглэх Ялалтын баярын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг.

1939-1945 оны Дэлхийн хоёрдугаар дайны бүрэлдэхүүн хэсэг болох Аугаа их Эх орны дайн 1941 оны зургаадугаар сарын 22-ны үүрээр фашист Герман 1939 оны ЗХУ, Германы гэрээг зөрчин ЗХУ-д довтолсноор эхэлжээ.

Дайн дөрөв орчим жил үргэлжилж, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том хэмжээний зэвсэгт мөргөлдөөн болж бичигджээ. Баренцын тэнгисээс Хар далай хүртэл үргэлжилсэн фронт дээр 8-13 сая хүн тулалдаж, 6-20 мянган танк, довтолгооны зэвсэг, 85-165 мянган зэвсэг, миномёт, 7-19 мянган онгоц оролцжээ.

Зөвлөлт, Германы дайны талбарт фашистын Герман хамгийн их хэмжээний хохирол амсжээ. Энэ дайнд Герман, холбоотнуудын хамтаар нийт 8.5 сая хүн, зэвсэг, техникийн 75 хувийг алджээ. Ялалт ЗХУ-д 27 сая хүний амиар олдсон. Түрэмгийлэгчид 1710 хот, суурин, 70 мянга гаруй тосгодыг бүрэн болон хэсэгчлэн устгажээ.

Герман үг дуугүй бууж өгөх гэрээнд 1945 оны тавдугаар сарын 8-ний орон нутгийн цагаар 22.43 цагт /Москвагийн цагаар тавдугаар сарын 9-ний 00.43 цагт/ гарын үсэг зуржээ.

эх сурвалж https://zindaa.mn/3855

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.