БНСУ-д тусгаарлалтад байсан МОНГОЛ ИРГЭН ажил хийж байгаад баригджээ

Энэ сарын 8-ны өдөр БНСУ-ын Дэгү хотод тусгаарлалтад байсан монгол иргэн хорио цээрийн дэглэм зөрчиж, гадагш гарсан тухай тус улсын www.koreatimes.co.kr сайтад мэдээлжээ.
Тус улсад гэртээ тусгаарлагдсан иргэдийг гар утасны аппликейшнээр хянаж байгаа аж. Гэтэл Монгол Улсын иргэн А.Н гэгч нь гар утсаа гэртээ үлдээгээд, Дэгү хотод байх үйлдвэрт ажиллаж байгаад баригдсан байна. Хотын захиргааны зүгээс дээрх иргэнд торгуулийн арга хэмжээ авах тухай мэдэгдсэн бөгөөд цаашид хөл хорионы дэглэм зөрчсөн гадаадын иргэдийг албадан буцаах, эрүүгийн хэрэг үүсгэх тухай яригдаж эхэлжээ.
zindaa.mn
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.