Москвад Ялалтын агаарын сүрт жагсаал боллоо

Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн ойд зориулсан агаарын сүрт жагсаал Москва хотын тэнгэрт болж өнгөрлөө. Улаан талбай дээгүүр нийт 75 онгоц, нисдэг тэрэг цуваагаар нисэж өнгөрчээ. Цэргийн тээврийн “Ми-26”, дөрвөн “Ми-8АМТШ”, таван “Ми-35М”, таван “Ка-52” жагсаалын цуваагаар өнгөрсний дараа пуужин тээвэрлэгч “Ту-160” тэргүүлсэн тагнуулын онгоц “А-50У”, “Ил-76МД”, холын зайн бөмбөгдөгч “Ту-95МС”, дөрвөн стратегийн “Ту-22МЗ” онгоцны цуваа явжээ.
Ялалтын жагсаалыг “МиГ-29СМТ” дөрвөл, бөмбөгдөгч “Су-24М”, дөрвөн сөнөөгч “МиГ-31К”, хэт авиан пуужингийн “Кинжал” цогцолбор, тав дахь үеийн сөнөөгч “Су-57” үргэлжлүүлэв.
Уламжлалт ёсоор “Русские витязи”, “Стрижи” оролцож, “ Су-25” онгоц Москва хотын тэнгэрийг улаан, цэнхэр, цагаан өнгийн тусгай утааны тусламжтай ОХУ-ын төрийн далбааны өнгөөр будаж, жагсаалыг өндөрлүүлжээ.
Ялалтын баярын ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, ард түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.