В.Путин ард түмэндээ Ялалтын баярын мэнд хүргэжээ

В.Путин ард түмэндээ Ялалтын баярын мэнд хүргэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа Эх орны дайны ахмад дайчдад болон ард түмэндээ Ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлжээ. Нэр нь тодроогүй дайчны шарилд цэцэг өргөснийхөө дараа тэрбээр ард түмэндээ хандан үг хэлсэн байна.

“Эрхэм хүндэт ахмад дайчид, хүндэт нөхөд өөТа бүхэнд чин сэтгэлээсээ Ялалтын өдрийн баярын мэндийг хүргэж байна. Энэ баяр бол бид бүхний хувьд хамгийн чухал, хамгийн үнэ цэнэтэй баяр билээ. Бид энэ баярыг бүх нийтээрээ ёслол төгөлдөр тэмдэглэдэг билээ. Ялалтын өдрийн гол утга учир нь бидний хувьд хувиршгүй их бөгөөд цэвэр ариун хэвээр буй. Энэ өдрийн гол утга учир, үнэ цэнэ бол бидний эцэг эх, эмээ өвөөгийн бидэнд үлдээсэн дурсамж, бахархал, эх орны түүх, гэр бүл бүрийн түүх, сэтгэл зүрхний нэгээхэн хэсэг юм” гэж В.Путин онцлон тэмдэглэжээ.

"Энэ өдөр Ялалтын үеийнхний үр сад их хувь заяагаа мэдэрч, дэргэд нь байхаа нэгэнт больсон хэн нэгний гэрэл зургийг хайр дүүрэн харцаар ширтэж, ахмад дайчиддаа урт удаа наслахыг хүсэн ерөөдөг. Тэд эх орныхоо төлөө юугаар ч төлж баршгүй, хэмжээлшгүй ихийг хийсэн. Тэд эх орноо, ирээдүй хойч үеэ аварч, Европыг чөлөөлж, дэлхийг хамгаалж, хот тосгодыг сэргээн босгож чадсан юм” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.

ОХУ-ын Төрийн тэргүүн Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугаа хурааж, дайнаас эргэн ирээгүй хүн бүхний гэгээн дурсгалын өмнө, эцэг эх, хүү охин, өвөг эцэг, эр нөхөр, ах эгч, төрөл төрөгсөд, анд нөхдийнхөө дурсгалын өмнө толгой бөхийлгөхийг ард түмнээсээ хүсжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.