Европын зарим оронд “COVID-19”-тэй холбоотой гэр бүлийн дундах болон хүүхдийн хүчирхийлэл нэмэгджээ

Дөрөвдүгээр сарын 12-ноос хойш 4 долоо хоногийн турш Европын орнуудад коронавирусний халдварын тохиолдлын тоо буурах хандлагатай байгаа ч бүсийн зүүн хэсэг болон Беларусь, Казахстан, ОХУ, Украинд өнгөрсөн долоо хоногт өвчлөл нэмэгдсэн хэмээн Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа өнөөдөр мэдээллээ.
Тэрбээр мэдээлэлдээ, “Сүүлийн 24 цагт өвчлөл АНУ, Итали, Испанид 0.5-1 хувиар, Англи улсад гурав, ОХУ-д зургаан хувиар нэмэгдлээ. Нас баралтын хувь Франц улсад 19 хувь, Англид 15 хувь, дэлхийн хэмжээнд долоон хувьтай байна. ДЭМБ-ын Европын бүсэд 1.6 сая халдвар авсан тохиолдол, 150 мянга гаруй хүн эндсэн нь нийт тохиолдлын 45, нас баралтын 60 хувийг эзэлж байгаа юм. Эдгээрээс 43 орон хэсэгчилсэн болон бүтэн хөл хорио тогтоож, иргэд нь гэрийн хорионд байна" гэв.
Мөн тэрбээр, “COVID-19”-тэй холбоотой Бельги, Болгар, Франц, Ирланд, ОХУ, Испани, Англи зэрэг олон оронд гэр бүлийн дундах болон хүүхдийн хүчирхийлэл нэмэгджээ. Энэ оны эхний дөрвөн сард өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 60 хувиар өсөж, нээлттэй утасны дуудлага тав дахин нэмэгдсэн байна.
Улс орнууд үүнтэй холбоотой Итали улсад утас залгахгүйгээр тусламж хүсэх аппликэйшн гаргасан бол Бельги, Франц улсад зочид буудлаа хамгаалах байр болгож, архи, согтууруулах ундааны худалдааг хязгаарлаж байгаа”-г дурдсан юм.
эх сурвалж https://www.montsame.mn/mn/read/224986
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.