С.Баяр нарыг шүүх хурлыг ТОВЛОЛОО

С.Баяр нарыг шүүх хурлыг ТОВЛОЛОО

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр нарын долоон хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хэлэлцлээ. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 25-ны 09:00 цагт товлолоо.

Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа юм. Улмаар прокурорын байгууллагаас тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.