Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Орхон аймагт нэр дэвшинэ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Орхон аймагт нэр дэвшинэ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие дааж нэр дэвшихээ мэдэгдсэн билээ. Тэгвэл тэрбээр Орхон аймагт нэр дэвшихээр болсон тухайгаа цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрбээр "Орхон аймагт БИЕ ДААН нэр дэвшихээр шийдлээ. Намайг нэр дэвшихийг дэмжсэн сонгогчдын гарын үсэг цуглуулах хугацаа хуулийн дагуу өнөөдрөөс эхэлж байна. Та бүхэн гарын үсгээ зурж дэмжээрэй. Жич: Зөвхөн тойргийн буюу Орхон аймгийн сонгогч гарын үсэг зурах боломжтой. Утас: 99072914, 99552988" гэсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.