Гэмт хэрэг өмнөх оныхоос 21 хувиар буурав

Гэмт хэрэг өмнөх оныхоос 21 хувиар буурав

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны эхний 4 сард 10.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 2802 (21.7%)-оор буурлаа гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Харин 4 дүгээр сард 2575 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 516 (25.1%)-гаар өссөн үзүүлэлт болов. 16 ба түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар эхний 4 сард 48 болж, өмнөх оны мөн үеэс 12 (20.0%)-оор буурчээ.

Улсын хэмжээнд эхний 4 сард 35.3 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 5.2 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 2.3 (6.1%) мянгаар буурч, харин баривчлагдсан хүн 1.2 (29.7%) мянгаар өссөн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.