Трамп хандивын хэмжээгээр Байденыг тэргүүлж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх арваннэгдүгээр сард болох төрийн тэргүүний сонгуулийн сурталчилгааны кампанит ажилдаа зориулж өнгөрсөн дөрөвдүгээр сард 61.7 сая ам.долларын хандив цуглуулжээ. Түүнтэй өрсөлдөхөөр Ардчилсан намын сунгаанд тэргүүлж буй Жозеф Байден дөрөвдүгээр сард 60.5 сая ам.долларын хандив цуглуулсан байна.
Доналд Трампын сонгуулийн штабын мэдээллээр, өнгөрсөн сард Доналд Трамп 61.7 сая ам.долларын хандив цуглуулсан нь нэг сарын дотор цуглуулсан хандивын хэмжээгээр дээд амжилт тогтоожээ. Түүний сонгуулийн дансанд нийт 742 сая ам.долларын хандив орж ирсэнээс 255 сая ам.доллар зарцуулаагүй үлдээд байна.
Байдены сонгуулийн сурталчилгааны штабын мэдээллээр, АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жо Байден өнгөрсөн сард 60.5 сая, гуравдугаар сард 79 сая ам.долларын хандивыг тус тус цуглуулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.