Трамп амны хаалт зүүдэггүйн шалтгаанаа тайлбарлав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусний халдвараас сэргийлж эмнэлгийн маск зүүдэггүйн шалтгаанаа тайлбарлажээ. Тэрбээр хүмүүсээс зай барьж явдаг, хэнд ч ойртож очдоггүй учир амны хаалт зүүдэггүй гэсэн байна.
Америкийн Ерөнхийлөгч мөн Цагаан ордны бүх ажилчид бие биеэсээ болон Трампаас зай барьж явдаг гэж хэлжээ. Тэгвэл АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс нарийн бичгээс нь коронавирусний халдвар илэрсний дараа гэртээ тусгаарлагдсан билээ. АНУ халдварын тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа бол тус улсын ард Испани болон ОХУ явж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.