Сонгуульд манай аймгаас хэн ч нэр дэвшсэн гурван бодлогыг заавал баримтлах ёстой

Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бауыржантай ярилцлаа.
-Өнөөдрийн нөхцөл байдлыг үнэлэн Засгийн газрын иргэнийхээ эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалахын тулд шийдэмгий арга хэмжээ авч байгаагаа зарлалаа. Та хэрхэн үнэлж байгааг талаар сонирхож ярилцлагаа эхлэх үү?
-Короновирусний аюулаас үүдээд улс орнууд ард иргэдийнхээ амьжиргааг унагахгүй байх, хувийн хэвшлийхнийг хамгаалахаар олон арга хэмжээ авч эхэлсэн. Ихэнх улс орон татвараас чөлөөлөх, бэлэн мөнгө тараах гэсэн хоёр хувилбарыг сонгож байна. Харин Монгол Улсын Засгийн газар энэ хоёр хувилбар дээр нэмээд хөнгөлттэй зээл олгох, шатахууны үнийг бууруулах гэсэн иргэдэд жинхэнэ хүрч дэмжлэг ғболох арга хэмжээг хэрэгжүүлэхээ зарлалаа. Мөн Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, амь нас хамгаас чухал гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үг олон хүнийг огшоолоо шүү дээ. Дээдлэх төр, дэмжиж хамгаалах Засаг дэргэд минь ойрхон байдаг гэдгийг ард түмэн харж бахдлаа. Хамгийн чухал нь мөнгө цаасандаа биш иргэдээ гэсэн, эх орноо гэсэн халуун сэтгэл дахин биднийг нэгтгэж чадлаа.
-Монгол Ардын нам 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Бага хурлаараа хэлэлцлээ. Энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн онцлог юу байна. Цахим Бага хурал хэр үр дүнтэй болов?
-Өнөөдөр дэлхий нийтээр шинэ короновирусний аюулыг сөрж тэмцэж байгаа энэ үед намын Бага хурал цахимаар хуралдав. Монгол төрийн бодлого, үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой гэсэн агуулгаар дэглэм журмын дагуу Бага хурлаараа мөрийн хөтөлбөрөө ярилцлаа. Монгол Ардын нам цахим нам байх бодлого хэрэгжүүлээд хоёр жил болсон. Тэрхүү бодлогын үр дүнгээр бид Бага хурлаа цахимаар зохион байгуулалттай хийж чадлаа. Миний бие Баян-Өлгий аймгаас 2020 оны сонгуулийн МАН-ын мөрийн хөтөлбөрт оруулах санал боловсруулах ажлын хэсгийг ахалж байсны хувьд энэ удаагийн V Бага хуралдаа өөрийн биеэр зорин ирж оролцсон юм. Улстөрийн намын мөрийн хөтөлбөр гэдэг нь сонгогчдын хүсэл сэтгэл, зорилгод нийцүүлж, сонголтоо хийхэд туслах баримт бичиг. Улстөрийн нам бодлогын нам байх ёстой гэсэн агуулгыг улам баталгаажуулж, хөтөлбөрөө боловсруулан, нэр дэвшигчиддээ шалгуур тавьж байна. Зүүний үзэл баримтлал буюу социал демократ үзэл бол нийгмийн бүхий л давхаргад адил тэгш хандах платформтой шүү дээ. Энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 5 цөм хэсэг, 31 дэд хэсэг, 700 гаруй заалтад энэ үзэл баримтлалаа бүрнээ шингэж боловсруулсан. Өөрөөр хэлбэл, тулгамдсан асуудлыг шийдэх гарцыг зөв тодорхойлж, олон нийтийн хүлээлтийг гүйцэлдүүлэх мөрийн хөтөлбөр болсон гэдэгт итгэлтэй байна. МАН төдийгөөс өдий хүртэл 100 жил хөгжихдөө бодлогын нам байх эрхэм зорилгоо хадгалсаар ирсэн. Тийм ч учраас МАН сүүлийн 30 жил манлайлагч улстөрийн хүчин байсаар байна. Эдийн засгаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьжиргааг дээшүүлэх, халамжийн оновчтой бодлого хэрэгжүүлж ирсэн учраас ард түмний сонголт МАН-ын талд байна. Хэрэв МАН-ын бодлого үйл ажиллагаа алдаатай байсан бол Монгол Улс өдий зэргийн хөгжилтэй, өдий зэргийн дэлхийд нэр хүндтэй улс орон байх уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй юм.
-Мөрийн хөтөлбөрт Баян-Өлгий аймгийн хөгжлийн талаар юу тусав. Танай аймагт ямар тулгамдсан хүндрэлтэй асуудал юу байна?
-Хүннү, Сяньбигээс эхлээд Монгол Улс 2000 жилийн түүхтэй, төр ёсны улс. Энэхүү төрт ёсны түүх, соёлын илэрхийлэл нь үндэстний цөөнх казахын ард түмнийг дэмжиж, хамгаалж, хөгжүүлж авч явж байна. Монгол төрийн бодлогыг боловсруулах, улс орныг хөгжүүлэх, бүтээн байгуулах зэрэг бүхий л үйл ажиллагаанд казахын ард түмний төлөөлөл чухал байр суурь эзэлж ирсэн гэж би бодож, бахархаж, талархаж явдаг. Бид дөрвөн жилийн өмнө сонгогдож гарч ирэхдээ Баян-Өлгий аймгийн тусгамдсан 10 асуудал гэж гаргаж ирсэн. Ер нь бол өнөөдөр асуудлууд шийдэгдээд боломжийн хэмжээнд хүрч байна. Харин хамгийн хэцүү бөгөөд хамгийн их тулгамдаж буй асуудал ажилгүйдэл байна. Баян-Өлгий аймаг байгуулагдаад 80 жил болж байна. Энэ хугацаанд манай аймагт гурван удаа ажилгүй иргэдийн тоо огцом өсч байсан. 1960-1975 онд хөдөлмөрийн насны хүмүүсийн тоо нэмэгдэхэд Монгол төрийн бодлогоор Дадал, Шарын гол, Налайх, Эрдэнэт, Дархан, Хонгор зэрэг аймаг, сумдуудад шилжүүлэн авчирч, бүтээн байгуулалтад оролцуулж, ажилтай болгож байсан. 1990 онд нийгэм солигдох үед бас л ажилгүйдлийн тоо өссөн. Тэр үед Казахстан Улс руу насанд хүрсэн 17 мянган хүнийг гэр бүлтэй нь нийлээд 40 мянган хүнийг хөдөлмөрийн гэрээгээр гаргасан. Түүнээс хойш 30 жил өнгөрөхөд өнөөх ажилгүйдэл их хэмжээгээр дахин буй боллоо. Ажилгүйдлийг яагаад ч дорвитой бууруулж чадахгүй байна. Өнөөдөр манай аймагт 20 мянган хүн ажилгүй байгаа нь бусад аймгуудаас хамгийн олон нь. Бусад аймгийн ажилгүй иргэд Улаанбаатар хот руу нүүж эхэлсэн. Харин манай аймгийн 12 сумын ажилгүйчүүд аймгийн төвдөө бөөгнөрч байна шүү дээ. Ажлын байр буй болгож байж ажилгүйдэл буурах хэдий ч хүнээ хөгжүүлэхгүй бол ажилгүйдэл буурах ямар ч боломжгүй. Баян-өлгийчүүд хүний хөгжлийн бодлогыг нэгдүгээрт эрэмбэлэх ёстой. Хүнээ хөгжүүлэх асуудлыг шийдэхгүй бол төрийн албаны орон тоог нэмээд байтугай Баян-Өлгийд хичээн үйлдвэр бариад ажилгүйдлийг дорвитой бууруулж чадахгүй. Монгол төрийн бодлогыг Баян-Өлгий аймгийн хөгжлийн бодлоготой уялдуулж, казах хүүхдүүдийг хөрвөж ажиллаж, амьдрах чадвартай болгоход анхаарч ажиллах шаардлагатай байна. Мэдээж үүний цаана боловсролын асуудал яригдана. Хоёр, гуравдахь хэл мэдэхээс эхлээд хоёр, гуравдахь газар оронд сурч, ажиллаж амьдрах чадвартай иргэн бэлтгэх хэрэгтэй байна. Тухайлбал, төрсөн цагаасаа казах иргэдийн дунд амьдарсан хүүхэд Улаанбаатарт ирээд сурч дасах маш хэцүү. Үүний улмаас Их сургуульд суралцаж чадахгүй байна. Тиймээс бид хаана ч очоод амьдарч чадах иргэн бэлтгэх нь өнөө маргаашийн бэрхшээлээс илүү тулгамдсан асуудал болоод байна.
Монгол Улсын Засгийн газар 20:50 гэсэн хөгжлийн бодлогын баримт бичиг баталлаа. Энэ баримт бичигтэй Баян-Өлгийн хөгжлийг холбох нь зайлшгүй юм.
-Саяны Бага хурал дээр сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсийн талаар намын дарга шалгуур тавьсан байна. Танай аймгаас ний нуугүй хэлэхэд хэдхэн хүн л ээлжлэн өнөөдрийг хүртэл сонгогдон төр түшилцэж ирлээ. Тэрхүү шалгуурт тэнцэх боловсон хүчин танай аймагт хэр олон байна?
-Намын дарга У.Хүрэлсүх сонгуульд нэр дэвшигчдэд гурван гол шалгуурыг тавьж байна. Нэгддүгээрт ёс зүйтэй, хоёрдугаарт итгэлтэй, гуравдугаарт, ажил амьдралын туршлагатай байх ёстой хэмээн хэллээ. Энэ зарчимд нийцэх хүмүүс бүхэл бүтэн аймагт байлгүй л яахав. Эх орноо худалдахгүй, улсаасаа хулгай хийхгүй, багаар ажиллахад итгэл даах сэтгэл зүтгэлтэй, ямарваа нэг салбартаа амжилт гаргасан, туршлагатай хөдөлмөрч иргэд олон бий. Гагцхүү бид зөв хүнээ төрд илгээх хэрэгтэй байна. Өнөөдөр төр түшилцэж яваа манай гишүүдийг ч энэ шалгуурт хэр нийцэж буй эсэхийг эргэн харах цаг болсон. Аливаа юманд цаг хугацаа ээлж дараа, шалгуур гэж бий. Шүүмжлэх юм ч байна. Сайшаан дэмжих зүйл ч бий. Магтаал сайшаал хэзээ ч оройтохгүй гэдэг биз дээ. Би энэ удаа шүүмжлэгчийн байр сууринаас илэн далангуй ярья гэж бодлоо. Миний сэтгэлийг чилээж явдаг зүйл бол үндэстний асуудал. Сүүлийн үед улам даамжирч байна. Бид Монгол Улсын гурван сая гаруй иргэдийн нэг хэсэг нь. Хэл соёл, зан заншил ялгаатай боловч, эх орон гэсэн нэгэн нэрэнд хамтдаа амьдарч байгаа шүү дээ. Ялангуяа сошиал орчинд.
Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө бид хамтдаа л зүтгэх учиртай. Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон төрийн төлөөллүүд маань гурван сая иргэний хувьд Монгол Улсын тулгамдаж буй зарим асуудлуудад санаа тавьж яагаад дуугардаггүй гэсэн яриа ард түмний дунд сонсогддог. Алсын хараагүй, бодлого, зорилгогүй бол хэн ч улстөрд хол явахгүй. Хүн нутаг орноо, ард иргэдээ гэсэн чин сэтгэлтэй. Тэрхүү чин сэтгэлийн илэрхийлэл болсон бодлого, зорилго тэмүүлэлтэй байж ард түмний дунд ажил хэрэг нь сонсогдож, улмаар үнэлэгдэнэ. Энэ хүн зөв ажиллаж байна эсвэл буруу яваад байна гэдэг нь тодорхой болсон цаг. Би олон улстөрчийг харсан. Арав гаруй жил улстөрийн тогоонд чанагдаж явж байна. Өөрөөр хэлбэл, би намын анхан, дунд шатанд, төрийн орон нутгийн удирдлагад ажиллаж ирлээ. Улстөрч гэж хэн байх, ямар сэтгэл зүтгэлтэйг ялгаж салгаж дүгнэх туршлага, ухаан суусан гэж боддог. Жишээлбэл, нутаг орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан хүн бол УИХ-ын гишүүн асан А.Тлейхан. Тэр хүний алсын хараа, ухааныг би хүндэлж явдаг юм. Баян-Өлгий аймгийн төвлөрсөн багийн төв, сумууд, хилийн завставыг хүртэл 24 цагийн гэрэл цахилгаантай болгож чадсан. XXI зуун гарчихаад байхад гэрэл цахилгаангүй амьдарч байсан баруун хязгаарын ард түмний хөгжлийн гарааг эхлүүлсэн. Энд А.Тлейхан гишүүний нөр их хөдөлмөр нэмээд мэргэжлийн ур чадвар оршиж байгаа юм.
Дараагийн нэг хэлэх зүйл бол сонгуульд нэг тойрогт нэр дэвших багийн тухай их бодолцмоор байна. Харин энэ удаагийн сонгуульд хүчтэй лидерийг дагуулж сул нэр дэвшигч явуулвал сул нэр дэвшигч эргээд лидерээ чирч унагах магадлал өндөр байна. Тиймээс манай нам дандаа хүчтэй лидерүүдээ нэр дэвшүүлэх хэрэгтэй байна. Сул хүн гэж байгаа нь тухайн тойргийн сонгогчдод үнэлэмж багатай, эсвэл нэр төрд нь ямар нэг хэмжээгээр сэв суусан хүн гэж би тодорхойлж байна л даа. Манайд болон дэлхий нийт ч ялгаагүй сонгуульд оролцох иргэдийн тоо буурч байсан. Гэтэл 2016 оны сонгуульд сонгуулийн ирц ихэнх тойрогт 70 хувиас давсан үзүүлэлт гарсан шүү дээ. Үнэхээр гайхсан. Ялангуяа залуучуудын санал өгөх тоо огцом өссөн. Энийг судалж үзсэн байна. Гэтэл сонгогчид сошиал орчны мэдээллийн давалгаанд автаж, нэр дэвшигч бүртэй залуучууд сайн танилцаж, үнэлж цэгнэжээ. Тиймээс өөрийн үнэлэмжээ илэрхийлэх гэсэн залуучууд сонгуульд идэвхтэй оролцсон байна. Өнгөрсөн дөрвөн жил улстөр, нийгмийн бүх хар, цагаан мэдээлэл сошиалд ямар цензургүй явсан. Хэвлэл мэдээллийн салбарынхан шууд газар дээрээс нь “лайв” хийдэг арга барил нь зөвхөн бодит мэдээллийг хүртэх боломжийг бүрдүүлсэн. Энэ мэтчилэн мэдээллийн илэн далангуй, шуурхай байдал нь улстөрчид хэн нь хэн бэ гэдгийг маш сайн ялгаж өгсөн байх гэж боддог. Тэгэхээр улстөрчдийн өнгөрсөн 4 жилийн үнэлгээ дээр нь сонгуулийн сурталчилгааны үеэрх үнэн, худлыг ялгааг харах боломж их байгаа учраас хэн нэгнээр халхавчилсан сул хүнийг бүү нэр дэвшүүлээсэй гэж бодож байна. Сүүлийн үеийн судалгааны байгууллагуудын дүгнэлтээс харахад нэр цэвэр, мэдлэг боловсролтой, шинэ хүмүүс нэр дэвшээсэй гэсэн хүлээлт хамгийн их байна.
-Та өөрийнхөө ажил, амьдралын зах зухаасаа танилцуулахгүй юу. Аймгийн ИТХ-ын даргаар ажиллаад нутаг орныхоо хөгжилд ямар хувь нэмэр оруулав?
-Би 12 жилийн өмнөөс л аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоод тасралтгүй улс төрд явж байна. Алдаа, оноо аль алин ч байсан байх аа. Гэхдээ сүүлийн дөрвөн жил аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байна. Анх ажлаа авахдаа орон нутгийн өөрөө удирдах байгууллага бол ажилтай орлоготой байлгахын тулд гол анхаарлаа хандуулж ажиллалаа. Хүнд хамгийн чухал нь эдийн засгийн эрх чөлөө. Энэ эрх чөлөөг эдэлж чадвал дараа дараагийн боломжууд аяндаа бүрддэг юм. Мэдээж орон нутагт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт гээд хөгжилд хүргэх олон ажлуудыг хийсэн. Бид сайн ажилласан. ИТХ бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хамгийн том субъект. Хүний эд эрхтэнтэй зүйрлэх юм бол тархи нь юм. Өнгөрсөн 4 жилийн аймаг, орон нутгийн хөгжлийн бүх бүтээн байгуулалт, үйл ажиллагаа ИТХ-ын бодлого шийдвэрээр хэрэгжиж байна. Эрх, үүрэг нь ч тийм шүү дээ. Энэ талаар манай нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Засаг дарга нар хангалттай ярьж хэлж, танилцуулж, тайлагнаж байна. Би жирийн нэг хөдөө сумын дунд сургуулийн багшийн хүүхэд. Ээж минь ч ялгаагүй жирийн сэхээтэн эмэгтэй байсан. Хөдөө өсч, Улаанбаатар хотод сургуульд суралцаж, авто инженерийн мэргэжил эзэмшсэн. Улмаар хөдөөний алс зах хязгаарт төрж өссөн ч гэсэн бусдын адил гадаад ертөнц рүү тэмүүлэн Англи Улсад нэг хэсэг сурч, ажиллаж амьдарч байсан. Естой л энэ бүхнийг өөрийн бор зүрхээрээ даван туулсан. Хэн ч намайг гадаадад явуулаагүй. Хэн ч “чи ийм бизнес хий” гэж зөвлөөгүй. Тэгээд мэргэжлийнхээ дагуу авто засварын төв нээж өдий хүртэл өргөжөөд ажиллаж байна. Би бизнес болон улстөрд лифтээр биш шатаар өгсөж яваа гэж боддог. Алгуур боловч амжилттай өгсөж явна даа гэж өөрийгөө үнэлдэг.
-Ирэх сонгуульд танай аймгаас нэр дэвшин сонгогдох төрийн түшээд яаж ажиллаасай гэж Та бодож байна. Орон нутагтаа ажиллаж амьдарч буй хүний хувьд арай илүү харж, бодитоор сэтгэж байгаа болов уу?
-Ирэх сонгуульд манай аймгаас хэн ч нэр дэвшсэн аймгийн хөгжлийн алсын хараа буюу гурван бодлогыг заавал баримтлах ёстой. Монгол Улсын Засгийн газар 20:50 гэсэн хөгжлийн бодлогын баримт бичиг баталлаа. Энэ баримт бичигтэй Баян-Өлгийн хөгжлийг холбох нь зайлшгүй юм. Нэгдүгээрт, тухайн аймгийн хөгжлийн гарц юу вэ гэдгийг бодолцох ёстой. Баян-Өлгий аймаг хамгийн алс хязгаар нутаг. Газар нутгийн онцлогоороо аялал жуулчлал хөгжих хамгийн боломжтой газар орон. Энд үндэстний цөөн казах нь ч байна. Ястны цөөнх урианхай, дөрвөд, тува нь ч байна. Өөрөөр хэлбэл, ёс заншил , хэл соёл ангид хүмүүс амьдарч байна. Монгол Улсын дээвэр болсон Алтай таван богд сүндэрлэж байна. Их нуурын хотгорт ойр, хоёр улстай хиллэлдэг гэх зэрэг хүний үзэж сонирхох байгалийн үзэсгэлэнт газар, ёс заншил, соёлын ялгаа зэргийг зөвхөн манай аймгаас л харж болно. Монгол Улсын Засгийн газар Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын дөрөвдэх бүс болгон зарлах хэрэгтэй байна. Хэрэв аялал жуулчлалын дөрөвдэх бүс болвол аймгийн нисэх онгоцны буудлыг өргөтгөж шөнийн нислэг үйлдэхээр гэрэлтүүлэг хийх хэрэгтэй. Мөн Алтай таван богд тийш хатуу хучилттай зам тавихад тэр зүгийн сумдууд хоорондоо хатуу хучилтай замаар холбогдоно. Зам дагаж хөгжил гэдэг. Нууруудын хотгор буюу Ачит , Өрөг , Увс, Толбо, Хар ус, Даян, Хотон, Хурган нуур гээд олон нуур байна. Ховд, Баян-Өлгий аймаг хоорондоо хатуу хучилттай замаар холбогдсон. Энэ зам үргэлжлээд Цамбагарав хайрхан, Хөх сэрхийн дархан цаазат газар, Булган голын эх, Монгол Алтай нурууны байгалийн цогцолборт газрууд бүгд хатуу хучилттай замаар холбогдох байж аялал жуулчлалын хөгжлийн эхлэл болно. Энэ бол 10-15 жилийн хөгжлийн бодлого байх ёстой. Дараагийн нэг зайлшгүй анхаарах асуудал хатуу хучилттай замыг барьж байгуулмаар байна. Хил залгаа Увс, Ховд аймгийн ихэнх сумд хатуу хучилттай замаар холбогдсон. Харин Баян-Өлгий аймаг 13 сумтай. Гэтэл манай аймгийн дөнгөж хоёрхон сум л хатуу хучилттай замтай. Дараа дараагийн УИХ-д сонгогдох гишүүд маань аймгийнхаа сумдын талыг ч болов хатуу
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.