Ойгоос хууль бусаар их хэмжээний мод бэлтгэсэн хэргийг илрүүлжээ

Ойгоос хууль бусаар их хэмжээний мод бэлтгэсэн хэргийг илрүүлжээ

 Баян-Өлгий аймгийн Булган сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид ойгоос хууль бусаар их хэмжээгээр мод бэлтгэсэн хэргийг илрүүлжээ.

Хэргийг тус сумын төвөөс 80 км зайд зургадугаар багийн нутаг дэвсгэр дэх “Гүрт” хэмээх газарт үйлдсэн байна.

“Одоо мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж Булган сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Асубек хэлэв.

Ташрамд сануулахад, хууль бусаар мод бэлтгэвэл Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасны дагуу дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх хуультай юм.   

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын дэд ерөнхийлөгч өөрийгөө тусгаарласан гэх мэдээллийг төлөөлөгч нь няцаав 2020-05-12

Лионель Месси цар тахалтай тэмцэхэд зориулан хагас сая евро хандивлажээ 2020-05-12

БАЙНГЫН ХОРОО: Цар тахлын үед хяналт тавих ТҮР ХОРООГ байгууллаа 2020-05-12

Нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалын ажил тогтмолжиж байна 2020-05-12

Уханьд “COVID-19”-ийн эмчилгээ хийлгэж буй өвчтөнд уушги шилжүүлэн суулгажээ 2020-05-12

Ойгоос хууль бусаар их хэмжээний мод бэлтгэсэн хэргийг илрүүлжээ 2020-05-12

АН-аас УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ 2020-05-12

Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын 76 дугаар чуулганы нээлтийг удирдана 2020-05-12

Филиппин дэх монголчуудыг хэрхэн авч ирэх талаар судалгаа хийж байна 2020-05-12

АНУ-ын засаг захиргаа 3 тэрбум доллараар ХАА-н гаралтай бүтээгдэхүүн авна 2020-05-12

ОХУ жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжихэд 80 тэрбум рубль зарцуулна 2020-05-12