АНУ-ын засаг захиргаа 3 тэрбум доллараар ХАА-н гаралтай бүтээгдэхүүн авна

АНУ-ын засаг захиргаа 3 тэрбум доллараар ХАА-н гаралтай бүтээгдэхүүн авна

АНУ-ын засаг захиргаа дотоодын зах зээлээ дэмжих алхам хийсээр байна. Тухайлбал АНУ-ын засаг захиргаа иргэдийнхээ хэрэгцээнд зориулж, 3 тэрбум америк доллараар хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн дотоодоосоо худалдан авах гэж байгааг ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
АНУ-д цар тахлын улмаас ресторан, сургуулиуд хаагдсан нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эрэлтийг бууруулсан байна. Гол худалдан авагч ресторан, хоолны газрууд, сургууль цэцэрлэгүүд цар тахлын хугацаанд үүдээ барьснаас хөдөө аж ахуй эрхлэгчид зарим төрлийн бараа бүтээгдэхүүнээ устгалд оруулахад хүрчээ. Харин нөгөө талд цар тахлын үеийн сул зогсолт, хөл хорио зэргээс үүдэж албан газрууд ажилчдаа цомхтгох, тодорхойгүй хугацаагаар ажилчдаа сул зогсолтод оруулах зэргээс болж олон мянган хүн ажилгүй, гэртээ хөл хорио, хязгаарлалтад байна. Үүнээс үүдэж хоол хүнсний хэрэгцээ давхар өсөж байна. Ерөнхийлөгч Трамп хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг нь худалдан авч, тэднийг дэмжих 19 тэрбум долларын хөтөлбөрийг өмнө нь зарласан юм байна.

Энэ удаад тэрээр 19 тэрбумын 3 тэрбумаар нь хөдөө ахуй эрхлэгчдээсээ бүтээгдэхүүнийг нь худалдан авч байгаа нь цар тахлаас өмнө Хятадтай хийж байгаа худалдааны маргаанаас болж багагүй хохирол амссан хөдөө аж ахуй эрхлэгчдийнхээ дэмжлэгийг алдахгүйн тулд ийм алхам хийж байна гэж ажиглагчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.