ОХУ жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжихэд 80 тэрбум рубль зарцуулна

ОХУ жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжихэд 80 тэрбум рубль зарцуулна

"Ковид-19" цар тахлын нөлөөгөөр дэлхийн олон улс орны жижиг дунд бизнес эрхлэгчид санхүүгийн хүнд байдалд орж байгааг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байна. Тухайлбал хойд хөрш ОХУ-ын засгийн газар цар тахлын сөрөг нөлөөллийг амсаж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжихээр зорилгоор 81,1 тэрбум рубль буюу 1,1 тэрбум америк долларын тэтгэмж хуваарилж байна.

Засгийн газрын нөөцийн сангаас гаргаж байгаа энэ тэтгэмжийг 2020 оны 3-р сараас хойш ажилчдынхаа тоог 90 хувиас доош бууруулахгүй, хадгалж авч үлдэх нөхцөлтэйгөөр жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгож байгаа юм байна. 1,1 тэрбум долларыг жижиг дунд бизнес эрхэлдэг 970 гаруй мянган аж ахуй нэгжид хуваарилах юм байна.

Тус улсын засгийн газар Нөөцийн сангийн энэ хөрөнгийн зарцуулалтыг 2021 оны 2-р сарын 1-н хүртэл засгийн газарт тайлагнах замаар төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулж, үр ашиг нь гарч байгаа эсэхэд хяналт тавихыг сангийн яамандаа үүрэг болгосон байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цар тахлын нөлөөнд хамгийн их хохирол амсаж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг өнгөрсөн сарын 15-нд засгийн газартаа үүрэг болгосон юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.