Британи: Хөл хориог 6,7-р сард үе шаттайгаар сулруулна

Британи: Хөл хориог 6,7-р сард үе шаттайгаар сулруулна

Британийн ерөнхий сайд Борис Жонсон улс орон даяар тогтоосон хөл хориог тодорхой үе шаттайгаар сулруулах төлөвлөгөөг өчигдөр орой танилцууллаа. Энэ төлөвлөгөө цаг хугацааны хувьд 6,7-р сар гэсэн хоёр үе шаттай хэрэгжинэ. Таван үе шаттай, Цар тахлын үеийн түгшүүрийн шинэ систем гэх энэхүү төлөвлөгөө нь хөл хориог ямар түвшинд сулруулах замын зураг нь болох юм байна.

Мөн лхагва гарагаас эхлэн гэрээсээ ажиллах боломжгүй иргэдийг ажилд нь эргэж оруулна гэхдээ нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй байх боломжийг хангах юм байна. Унадаг дугуйг өргөнөөр хэрэглэх боломжоор хангана. Иргэд өдөрт нэг л удаа гарч гадуур салхилах журамтай байсныг өөрчилж, нэг газар амьдардаг хүмүүс нэг газар зугаалж, спортоор хичээллэхийг зөвшөөрөх юм байна. Энэ хугацаанд хяналтыг маш сайн тавина. Ингээд Эхний ээлжид 6-р сарын 01-нээс бага сургуулиуд болон дэлгүүр худалдааны байгууллагуудыг, 7-р сард ресторан болон бусад үйлчилгээний салбарыг нээхээр төлөвлөж байна. Засгийн газраас өчигдөр танилцуулсан тахлын үеийн зөвлөмж зөвхөн Англид хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл Англичуудыг боломжтой бол гэртээ бай, гэрээсээ ажлаа хий, нийтийн тээврээр зорчихоос аль болох зайлсхий, гадаа гарч дасгал хийж болно, гэхдээ олон нийтийн газар бусдаасаа зай барь гэсэн шинэ зөвлөмж өгч байна.

Харин Шотланд болон бусад мужууд нь өөр өөрсдийн засаг захиргаанаас гаргасан зөвлөмжөө дагах юм байна. Британид цар тахлын улмаас 30 гаруй мянган хүн нас барсан нь дэлхийн хэмжээнд Америкийн дараа орохуйц өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.