Умард Солонгосын зүгээс Солонгос хоорондын харилцааны албыг хаана гэв

Умард Солонгосын зүгээс Солонгос хоорондын харилцааны албыг хаана гэв

Пхеньяныг шүүмжилсэн, эсэргүүцсэн  утга бүхий олон мянган ухуулах хуудсыг Умард Солонгосын хил давуулан агаараар илгээсэн хамгийн сүүлийн тохиолдол өнгөрсөн ням гарагт гарчээ. Эдгээр ухуулах хуудсыг илгээгчид нь  Умард Солонгосоос дүрвэн, зугтаж Өмнөд Солонгост ирсэн иргэд байдаг байна. Энэ үйл явдалтай холбогдуулж Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Нэгдсэн Фронт хэлтсийн хэвлэлийн алба өчигдөр мэдэгдэл гаргажээ.


Тус хэлтсээс  Умард Солонгосын тал Өмнөд Солонгосоос ирж буй ухуулах хуудсыг цэвэрлэж, устгах ажлаас залхаж байгааг хэлж, хоёр Солонгосын харилцааны алба гэх шинэ байгууллагыг хаана гэж сүрдүүлжээ. 2018 онд  Өмнөд  болон Умард Солонгосоос гадна АНУ-ын удирдагчдын оролцсон гурван талт дээд хэмжээний уулзалт болсон юм. Энэхүү уулзалтын дараа хоёр Солонгосын харилцааг илүү  ойртуулах үүднээс Солонгос Хоорондын Харилцааны Алба гэх байгууллагыг байгуулж байжээ. 


Энэхүү байгууллага нь   Кэсон Аж Үйлдвэрийн бүсэд байрладаг юм.  Удирдагч  Ким Жөн Уны төрсөн эмэгтэй дүү Ким Ё Жон Өмнөд Солонгосоос илгээгдэж буй ухуулга хуудастай холбоотойгоор хэд  хэдэн арга хэмжээг авах  үүрэг даалгаврыг төрийн бусад албадад өгчээ.  Харин Сөүлийн зүгээс иргэдийн дээрх үйлдлийг зогсооно гэдгээ амлаад байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өмнөд Солонгос ремдесивир эмийг импортоор авахаар болжээ 2020-06-03

Cуртал ухуулгын хуудсууд тараахаа зогсоохгүй бол БНСУ-тай харилцаагаа таслaна гэж БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдэв. 2020-06-04

БНСУ-д маргаашнаас эхлэн зуны халуунд зүүх боломжтой маск худалдаанд гарна. 2020-06-04

БНСУ-ын хууль зүйн яамнаас өнөө өглөө шинэчлэгдсэн мэдээлэл ирснийг хүргэж байна. 2020-06-04

БНСУ коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтуудыг эхлүүлнэ 2020-06-04

Умард Солонгосын зүгээс Солонгос хоорондын харилцааны албыг хаана гэв 2020-06-06

Өмнөд Солонгост халдварын тохиолдол дахин нэмэгдэж эхэллээ 2020-06-07

Энэтхэгт коронавируст халдварын тархалт нэмэгдсээр байгаа ч үйлчилгээний газруудыг нээх шийдвэр гаргалаа. 2020-06-08

БНСУ гадаад иргэдэд мөнгөн тусламж үзүүлсэн байна 2020-06-08

Умард Солонгос Өмнөдтэй харилцаа холбооны бүх шугамаа хаана 2020-06-09

Өршөөлийн аянтай холбогдуулан Цагаачлалын албанаас мэдэгдэл гаргалаа. 2020-06-09