БНСУ коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтуудыг эхлүүлнэ
БНСУ-д коронавирусний вакцины анхны эмнэлзүйн туршилтуудыг энэ сарын сүүлчээр эхлүүлнэ гэж Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн цахим хуудсанд мэдээлжээ. Туршилтуудыг Америкийн "Inovio Pharmaceuticals" эмийн компанитай хамтран Сөүл хотод байрладаг Олон улсын вакцины судалгааны хүрээлэнгийн (IVI) дэмжлэгтэйгээр явуулж эхлэх аж. Эмнэлзүйн туршилтуудыг явуулах хөрөнгө мөнгийг Халдварт өвчний бэлэн байдал, инновацийн "CEPI" олон улсын эвсэл, Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв олгох бөгөөд одоогоор хэдий хэмжээний санхүүжилт олгох нь тодорхойгүй байна. Энэ туршилтын хажуугаар БНСУ-д орон нутгийн хэд хэдэн судалгаа шинжилгээний байгууллага, эмийн компаниуд вакцин гарган авах судалгаагаа явуулж байгаа хэдий ч тэдгээрийн дийлэнх нь эхний шатандаа явагдаж байгаа тухай "Yonhap" агентлаг мэдээлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.