КОВИД-19: Халдвар авсан хүний биед ГАЖ ӨӨРЧЛӨЛТ гарчээ

Шинэ төрлийн коронөавирусний халдвар авсан зарим өвчтөнүүдийн ходоод, гэдэсний замд гаж өөрчлөлт гарчээ.
Radiology сэтгүүлд мэдээлснээр, эрдэмтэд КОВИД-19 халдвартай 414 өвчтөний мэдээллийг судалсан бөгөөд гуравны нэгнийх нь компьютер томограф зураг нарийн гэдэсний үйл ажиллагаанд төрөл бүрийн өөрчлөлт гарсныг илрүүлжээ.
Тухайлбал, зарим өвчтөнүүдэд гэдэсний зузаан хананд хий орж, уйланхай үүссэн байсан бол зарим өвчтөнүүдэд гэдэсний цусны эргэлт муудсан шинж тэмдэг илэрчээ. Мөн цөс ялгаруулах үйл ажиллагаа алдагдах шинж тэмдэг илэрсэн байна. Эдгээр өвчтөнүүдийн дундаж нас 57. Тэдний ихэнхийг амьсгалын аппаратад залгасан байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд нийт 4341743 хүн халдвар авснаас 292829 хүн нас барж, 1602436 өвчтөн эдгэрчээ. АНУ-д 1408636 /нас барсан 83425/, Испанид 269520 /нас барсан 26920/, ОХУ-д 232243 /нас барсан 2116/, Их Британид 226463 /нас барсан 32692/, Италид 221216 /нас барсан 30911/, Францад 178225 /нас барсан 26991/, Бразилд 177602 /нас барсан 12404/, Германд 173171 /нас барсан 7738/, Туркт 141475 /нас барсан 98889/, Иранд 110767 /нас барсан 6733/, Энэтхэгт 74292 /нас барсан 2415/ тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.