АТГ: Нэр дэвшигчдийн хөрөнгийг ИРЭХ 7 ХОНОГТ ил болгоно

АТГ: Нэр дэвшигчдийн хөрөнгийг ИРЭХ 7 ХОНОГТ ил болгоно

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчид АТГ-т хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, хуульд заасан хугацаанд буюу энэ сарын 17, 18, 19-нд нэр дэвшигчид хөрөнгө, орлогоо мэдүүлэх юм.

Тэгвэл АТГ-аас нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогыг ирэх долоо хоногийн лхагва /2020.05.20/ гарагт олон нийтэд ил болгоно. Түүнчлэн АТГ-аас албан тушаалтнуудын өнгөрсөн оны хөрөнгө, орлогыг тухайн өдөр өөрийн цахим сайтдаа байршуулах аж.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.