Нийслэлийн хэмжээнд 79179 жорлон, бохирын цооногийг халдваргүйтгэжээ

Нийслэлийн хэмжээнд 79179 жорлон, бохирын цооногийг халдваргүйтгэжээ

Энэ өдрүүдэд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн айл өрхүүдийн нүхэн жорлонг халдваргүйтгэх ажил ид явагдаж байна.

Нийслэлийн Засаг даргын А/373 захирамжийн хүрээнд Хотын Ерөнхий менежерээс дүүргүүдийн Засаг даргын орлогч нарт нүхэн жорлонгийн халдваргүйтгэлийг яаралтай зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн юм.

Тус үүргийн дагуу Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлж 19968 нүхэн жорлонд халдваргүйтгэл хийсэн бол  3 дугаар сарын 31-нээс Налайх дүүргийн 5531, 4 дүгээр сарын 10-наас Баянгол дүүрэгт 5922, Багахангай дүүрэгт 398, 13-14 нөөс Баянзүрх дүүрэгт 16831, Чингэлтэй дүүрэгт 31581 нүхэн жорлонгийн, халдваргүйтгэлийг тус тус хийсэн байна.

Ийнхүү нийслэл дэх 152205 жорлон, бохирын цооногоос 79179 /52 хувь/ жорлон бохирын цооногийг халдваргүйтгэн ариутгаад байгаа юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.