Д.Нямхүү: 266 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээллийг өгч байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид нийт 266 хүний шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д байгаа долоон хүн, ажиглах байранд байгаа 242 хүнээс авсан давтан шинжилгээ, тандалтын зорилгоор шинжилгээ авсан таван хүнээс вирус илрээгүй.
Өнөөдөр ОХУ-аас ирэх оюутнуудыг хүлээн авах ажлыг зохион байгуулж байна. Голомттой бүсээс ирж байгаа учраас онцгой анхаарч ажиллах юм” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.