Гадаадад байгаа монгол иргэний хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно

Гадаадад байгаа монгол иргэний хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхэд болон Монгол Улсад хууль ёсоор суугаа гадаад иргэний хүүхдэд энэ оны 10 дугаар сарын 1 хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэлээ. 

Улсын хэмжээнд хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын дүнгээр нэг сая 122 мянга 400 гаруй хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна. Цар тахлын тархалтын үед Засгийн газраас Нийгмийн халамжийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд 10 дугаар сарын 1-нийг хүртэл хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгохоор болсонтой холбогдуулан Хүүхдийн мөнгөн тэтгэмжид шинээр хамрагдах хүсэлт гаргасан хүүхдийн тоо 20 мянгаар нэмэгдсэн, цаашид нэмэгдэх хандлагатай байна. Мөн гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэд болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэдээс хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт олноор иржээ.

Иймд Коронавируст халдварын цар тахлын үед хүсэлт гаргасан гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэний хүүхдэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг хүсэлт гаргасан сараас эхлэн 10 дугаар сарын 1-нийг хүртэл олгохоор шийдвэрлэлээ.

Дөрөвдүгээр сарын байдлаар, гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний 18 хүртэлх насны 27 мянган хүүхдээс 12 мянга нь Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авдаг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Энэтхэгийн Махараштра муж хоригдлуудынхаа тал орчмыг нь суллажээ 2020-05-13

Төсвийн алдагдлыг бууруулахын тулд татвараа нэмэгдүүлэхийг зорьж байна 2020-05-13

Хятадын зүүн хойд нутгийн гурван муж коронавирусний халдварын шинэ төв болоод байна 2020-05-13

Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлав 2020-05-13

Хятад сурагчид биеийн тамирын хичээлийн үеэр N95 маск зүүхгүй 2020-05-13

Гадаадад байгаа монгол иргэний хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно 2020-05-13

Эрчим хүчний салбарт хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ 2020-05-13

70 жилийн түүхтэй Сүхбаатар өртөө 10 аж ахуйн нэгж, салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна 2020-05-13

ДЭМБ: Тамхи татдаг хүмүүс халдвар авах эрсдэл өндөр байна 2020-05-13

Терроризмтой тэмцэх зөвлөлийн ЭЭЛЖИТ ХУРАЛДААН болно 2020-05-13

КОВИД-19: ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч нас барлаа 2020-05-13