Эрчим хүчний салбарт хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ

Эрчим хүчний салбарт хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, АХБ-тай хамтран хэрэгжүүлэх “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том хэмжээний хуримтлуурын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, Ерөнхий сайдын захирамжаар зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олгов.

Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барих төсөлд 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг АХБ-аас олгохоор шийдвэрлэсэн нь энэ билээ.

Монгол Улсын хэмжээнд оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчний хэрэгцээ жилд дунджаар 5 хувь буюу ойролцоогоор 50 мВт-аар нэмэгдэж, нөөцгүйгээр бүрэн хүчин чадлаа шавхаж ажилладаг. Мөн ОХУ-аар эрчим хүчний системийн тохируулгаа хийлгэсээр иржээ.

Иймд дээрх төслийг хэрэгжүүлж, цэнэг хураагуурын системийг барьснаар Монгол Улс дотооддоо эрчим хүчний тохируулгаа хийж, бие даасан байдал, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах, эрчим хүчний алдагдлыг багасгах боломж бүрдэх юм

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Төсвийн алдагдлыг бууруулахын тулд татвараа нэмэгдүүлэхийг зорьж байна 2020-05-13

Хятадын зүүн хойд нутгийн гурван муж коронавирусний халдварын шинэ төв болоод байна 2020-05-13

Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлав 2020-05-13

Хятад сурагчид биеийн тамирын хичээлийн үеэр N95 маск зүүхгүй 2020-05-13

Гадаадад байгаа монгол иргэний хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно 2020-05-13

Эрчим хүчний салбарт хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ 2020-05-13

70 жилийн түүхтэй Сүхбаатар өртөө 10 аж ахуйн нэгж, салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна 2020-05-13

ДЭМБ: Тамхи татдаг хүмүүс халдвар авах эрсдэл өндөр байна 2020-05-13

Терроризмтой тэмцэх зөвлөлийн ЭЭЛЖИТ ХУРАЛДААН болно 2020-05-13

КОВИД-19: ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч нас барлаа 2020-05-13

ШҮҮХ: “Пентатерра” компанийн уурхайд үзлэг хийх шийдвэр гаргалаа 2020-05-13