КОВИД-19: ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч нас барлаа

КОВИД-19: ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч нас барлаа

ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн чөлөөт бөхийн ерөнхий дасгалжуулагч Магомед Алиомаров коронавирусний халдварын улмаас үүссэн өвчнөөр 67 насандаа энэ сарын 13-нд нас баржээ. Магомед Алиомаров сүүлийн хэд хоног уушгины аппарат залгуулсан байжээ.  

Алиомаров 2019 оны хоёрдугаар сард ОХУ-ын шигшээ багийг хүлээн авсан. Түүний удирдлага дор ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ 2019 оны ДАШТ-д 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарсан. 2020 оны Европын АШТ-д ОХУ-ын эмэгтэйчүүд 4 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль авч, албан бус багийн дүнгээр тэргүүлж байв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.