БНСУ Хойд Солонгосын дүрвэгсдийн эсрэг гомдол гаргажээ

БНСУ Хойд Солонгосын дүрвэгсдийн эсрэг гомдол гаргажээ

БНСУ-ын үндэсний нэгдлийн яам прокурорын газарт хандан БНАСАУ руу ухуулах хуудас илгээдэг Хойд Солонгосын дүрвэгсдийн хоёр байгууллагын эсрэг гомдол мэдүүлэхээр болжээ. БНСУ-ын Засгийн газар Эрх чөлөөт Хойд Солонгосын төлөөх хөдөлгөөнүүдийн холбооны тэргүүн Пак Сан Хак болон “Кхынсэм” хөдөлгөөний тэргүүн Пак Чон О нарыг Солонгос хоорондын хамтын ажиллагааны тухай хуулийг зөрчсөн гэж буруутгаж, тус хоёр байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлахыг шаардаж байна. БНСУ-ын Засгийн газар тус хоёр байгууллагыг ухуулах хуудас Хойд Солонгост илгээхдээ хил орчмын бүсийн оршин суугчдын аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан гэж үзэж байгаа аж.

Энэ сарын 4-нд БНАСАУ агаарын бөмбөлгийн тусламжтай Хойд Солонгосын нутаг дэвсгэрт ухуулах хуудас түгээхээ зогсоохгүй бол харилцаа холбоогоо тасална хэмээн сүрдүүлж, энэ сарын 9-нд хоёр Солонгосын харилцаа холбоог бүрэн тасалж буйгаа мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.