Солонгос хоорондын харилцаанд хөндлөнгөөс оролцохгүй байхыг БНАСАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-д уриалжээ.

Солонгос хоорондын харилцаанд хөндлөнгөөс оролцохгүй байхыг БНАСАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-д уриалжээ.
“БНАСАУ, БНСУ-ын харилцаа нь дотоод асуудал бөгөөд зөвхөн манай ард түмнүүдэд хамаатай тул хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй” гэж Умард Солонгосын гадаад бодлогын байгууллагын мэдэгдэлд цохон тэмдэглэснийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ уламжилсан байна.
Тус агентлагийн мэдээлж буйгаар, Пёньян БНСУ-тай хамтын ажиллагаагаа сэргээхийг уриалсан АНУ-ын Төрийн департаментын мэдэгдлийг шүүмжилжээ.
Өмнөд Солонгосын олон нийтийн байгууллагууд Умард руу ухуулах хуудас илгээсний хариуд БНАСАУ БНСУ-тай бүх холбоогоо тасалж байгаа тухай KCNA агентлаг өмнө нь мэдээлсэн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.