Өнөөдөр БНСУ-д “6.10 Ардчилсан хөдөлгөөн”-ийн 33н жилийн ой тохиож байна...
Өнөөдөр БНСУ-д “6.10
Ардчилсан хөдөлгөөн”-ийн 33н жилийн ой тохиож байна...
Өнөөдрөөс 33н жилийн өмнө
буюу 1987оны 6-р сарын 10-ний өдөр эхэлсэн “Ардчилсан хөдөлгөөн” нь
“4.19-ийн хувьсгал”, “5.18 Ардчилсан хөдөлгөөн”-ийн дараагаар БНСУ-ын түүхэнд
гарч байсан гурав дахь томоохон ардчилсан хөдөлгөөн юм.
Тус эсэргүүцэл хөдөлгөөн
1987оны 6-р сарын 10-ний өдрөөс 6-р сарын 29-ний өдрийг хүртэл
улс орон даяар үргэлжилсэн бөгөөд харьцангуй тайван замаар өрнөж БНСУ-ын ардчиллын түүхэнд
томоор бичигдэхуйц ул мөрийг үлдээсэн гэж үнэлэгддэг байна.
Тухайн үед төрийн эрхийг
барьж байсан “Чон Дү Хуан”
ерөнхийлөгчийн дарангуй дэглэмийн эсрэг жагсаал цуглаан зохион
байгуулж байсан оюутан залуусан төлөөлөл болсон
“Паг Жун Чоль” гэгч оюутан цагдаа нарт баригдан эрүү шүүлтийн улмаас
амь насаа алдсан явдал нь иргэд, оюутан залуусын уур бухимдлыг өдөөж энэхүү
хөдөлгөөн өргөх болсон гэж үздэг.
Тухайн үеийн тайван жагсаал
цуглаанд нийт 2сая гариу иргэд оролцсон бөгөөд үр дүнд нь өнөөдрийг
хүртэл хүчин төгөлдөр үйлчилж буй БНСУ-ын үндсэн хуулийн 6 дахь өөрчлөлтөд
голлох нөлөө үзүүлсэн билээ.
Энэхүү ардчилсан хөдөлгөөнд
тухайн үеийн оюутан залуус оройлон оролцсон бөгөөд тэдний дунд өнөөгийн тус
улсын ерөнхийлөгч “Мүн Жэ Ин” болон өнөөгийн улс төрийн нас
эвслүүдийн дарга, парламентын гишүүд гээд олны танил олон хүн голлох
үүрэг гүйцэтгэн оролцож байсан түүхтэй.
өнөөдөр болсон “6.10 Ардчилсан хөдөлгөөн”-ийн 33-н жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээнд ерөнхийлөгч “Мүн Жэ Ин” тэргүүн хатагтайн хамт оролцож үг хэлэхийн зэрэгцээ тус улсын ардчилалын түүхэнд томоохон гавяа байгуулсан 12 хүнд “Ерөнхийлөгчийн хүндэт тэмдэг”-ийг гардуулан алдаршуулсан байна.
Орчуулж эмхэтгэсэн : Д.Тодням
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.