КОВИД-19 | Япон улсад 140 жижиг бизнес дампуурчээ

КОВИД-19 | Япон улсад 140 жижиг бизнес дампуурчээ

Япон улсад цар тахал дэгдэж эхэлснээс хойш бүр тодруулбал хоёрдугаар сараас хойш 140 жижиг бизнес дампуурсан тухай “Шоко” судалгааны төвөөс мэдээллээ.

Цаашид энэ тоо нэмэгдэх хандлагатай байгааг судалгааны төвөөс анхаарууллаа.

Дампуурсан компаниудын дийлэнх нь аялал жуулчлал, нийтийн хоолны салбар байгаа аж. Түүнчлэн хөгжмийн сургалт, оршуулгын ёслол зохион байгуулдаг компаниуд ч дампуурсан бизнесүүдийн тоонд багтжээ.

Одоогоор дампуурлын ирмэгт тулсан 743 жижиг бизнес Япон улсын хэмжээнд байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.