Э.Оюунболдын нэхэмжлэлтэй ШҮҮХ ХУРАЛДААНЫ тов гарлаа

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй ШҮҮХ ХУРАЛДААНЫ тов гарлаа

2019 оны Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрсэн нь тодорхой болж, Ерөнхийлөгч ямар зарлиг гаргахыг хүлээж байгаа билээ.

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг олгох тухай тогтоол гаргаж, дараагийн шатны байгууллага, удирдлагуудад хүргүүлсэн.

Харин аварга Э.Оюунболдын зүгээс дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн энэ асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд шаардлага гаргасны дагуу 2020 оны нэгдүгээр сард эл асуудалд захиргааны хэрэг үүсгэсэн байдаг. Улмаар дээрх шаардлагын дагуух шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2020.05.12/ болжээ. Хурлаас тавдугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдааныг явуулах тов гаргасан байна. 

Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.