Д.Нямхүү: Давтан шинжилгээгээр 19 тохиолдол нэмэгдлээ

Д.Нямхүү: Давтан шинжилгээгээр 19 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.05.14/ ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ-д нэг эмэгтэй амаржлаа. Энэ эмэгтэйгээс хоёр удаагийн сорилоор сөрөг гарсан, ажиглалтад байсан хүн төрлөө гэсэн үг. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг иргэн, ОХУ-аас ирсэн 18 иргэнээс коронавирус илэрлээ. Эхний шинжилгээ авснаас 14 хоногийн дараа вирус илэрч байгаа нь 21 хоногийн тусгаарлалт зөв гэдгийг харуулж байна. Өнөөдрийн байдлаар 132 хүн ажиглалтад байна. Эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа. Одоо хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарахад бэлэн болсон байна. Энэ дашрамд эмчилгээний үр дүн, тактик сайн байна гэдгийг хэлье" гэлээ.  

Ийнхүү халдварын тохиолдол нэмэгдэж, нийт 61 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.