Японд онцгой байдлын дэглэмийг дийлэнх мужид цуцална

Коронавирусний цар тахлын улмаас 4 дүгээр сард орон даяар тогтоосон онцгой байдлын дэглэмийг цуцлах тухай шийдвэрийг Японын Засгийн газар пүрэв гарагт батална. Японы 47 мужийн 39-д онцгой байдлын дэглэмийг цуцлахаар төлөвлөж байгаа бөгөөд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс нь хойш анх удаа сулруулах гэж байгаа нь энэ юм. Өмнө нь коронавирусний тархалтын нөхцөл байдал тогтворжиж, хяналтанд ороод буй 34 мужийн онцгой байдлын дэглэмийг цуцлах төлөвлөгөөг эрх баригчид боловсруулаад байсан бол одоо энэхүү төлөвлөгөөндөө 5 мужийг нэмж оруулжээ. Тухайлбал, олон тооны аж үйлдвэртэй Төв Айти муж болон баруун Киото, баруун өмнөд Фукуоку мужуудад тогтоосон хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулахаар төлөвлөж байна. Харин Токио болон тус хотын ойролцоох хүн ам шигүү суурьшсан Канагава, Сайтама, Тиба мужуудад онцгой байдлын дэглэм үйлчилсэн хэвээр байх аж. Онцгой байдлын дэглэмийг цуцлах тухай шийдвэрийг гаргахдаа Японы эрх баригчид шинжээчдийн санал бодол дээр тулгуурлажээ. Аль нэг бүс нутагт долоо хоногт нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоон индекс нь үндсэн үзүүлэлтүүдийн нэг болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.