Аутизмтай хүүхдэд зориулсан зөвлөмж бүхий гарын авлага гаргав

Аутизмтай хүүхдэд зориулсан зөвлөмж бүхий гарын авлага гаргав

Монголын Аутизмын холбоо ТББ нь аутизмын хүрээний эмгэгийг таниулах, эрт илрүүлгийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн аутизмын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, аутизмтай хүүхдэд эрүүл мэндийн үзлэг хийх зөвлөмжийг багтаасан гарын авлагыг орчуулан нийтийн хүртээл болгож байна.

Канадын Аутизмын холбооны албан ёсны зөвшөөрөлтэй уг гарын авлагыг монгол хэлнээ орчуулсан бөгөөд М-Си-Эс Кока Кола ХХК-ны санхүүгийн дэмжлэгтэй гарын авлагыг 1000 хувь хэвлүүлэн, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн эмч нарт түгээх юм байна.

Хүүхэд “Хоолоо өөрөө идэх, хувцсаа өөрөө өмсөх, "болохгүй" гэхээр больж, босоод “Аяга аваад ир" гэдгийг биелүүлэх нь зарим аутизмтай хүүхдийн хувьд асуудал болж байдаг аж. Хүүхэд хөгжлийн явцад халбага юунд хэрэгтэйг, хувцас өмсөхгүй бол даарахыг, үгэнд орохгүй бол загнуулахыг өөрийн амьдралын явцад нэг бүрчлэн заалгахгүйгээр ойлгодог.

Харин аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн хувьд нийгэмд биеэ авч явах чадвар сул, дийлэнх нь ийм энгийн харилцаанд орж чаддаггүй тул наад захын зүйлийг нэг бүрчлэн заах шаардлага тулгардаг байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.