“Brent” маркийн нефтийн үнэ нэг торх нь 29 ам.доллар давжээ

АНУ-ын газрын тосны нөөц гэнэт буурсантай холбоотойгоор пүрэв гаргийн өглөө дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөж эхэлснийг арилжааны мэдээлэл харуулжээ.
Лондоны ICE биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн долдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 0.62 хувиар өсөж, нэг торх нь 29.37 ам.доллар болсон бол Америкийн “WTI” маркийн нефтийн зургадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 25.62 ам.долларт хүрч, 1.23 хувиар өссөн байна.
АНУ-ын газрын тосны нөөц буурсан нь нефтийн үнэ өсөхөд нөлөөлж байгаа боловч коронавирусний цар тахлын хоёр дахь давлагаа нефтийн эрэлтийг дахин бууруулж болзошгүй байгаа учир үнэ дахин унаж магадгүй гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын газрын тосны арилжааны нөөц тавдугаар сарын 8-нд дууссан долоо хоногийн хугацаанд 0.7 сая торхоор багасаж, 531.5 сая торхсон болсон гэж тус улсын Эрчим хүчний яам лхагва гарагт мэдээлжээ. Харин "Reuters" агентлагийн судалгаанд оролцсон шинжээчид Америкийн нефтийн нөөц 4.1 сая торхоор нэмэгдэнэ гэж урьдчилан таамаглаж байсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.