Ц.Даваасүрэн: Дэлхийд томоохонд орох эрчим хүчний хуримтлууртай болж байна

Ц.Даваасүрэн: Дэлхийд томоохонд орох эрчим хүчний хуримтлууртай болж байна

Манай улс дэлхийд томоохонд орох эрчим хүчний өөрийн эх үүсвэрийн хуримтлууртай болж байна. Тодруулбал, 125МВт-ын хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий том хэмжээний цахилгаан цэнэгт хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж, ашиглалтад оруулах юм. 

Энэ талаар Монгол Улсын Засгийн газар АХБ-ны хооронд байгуулж буй гэрээнд өчигдөр АХБ-ны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар гарын үсэг зурлаа. 

Гэрээний талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Өнөөдөр эрчим хүчний салбарт түүхэн үйл явдал тохиож байна. Дэлхийд хамгийн томд тооцогдох цахилгаан цэнэгт хуримтлуурыг Монгол Улсад барих санхүүжилтийг шийдэж байна. Манай улсад өнөөдрийг хүртэл цахилгаан эрчим хүчний оройн оргил ачааллын цагаар ОХУ-аас эрчим хүч импортолж, зохицуулдаг. 

Одоо эрчим хүчний хуримтлуур ашиглалтад орсноор цахилгаан эрчим хүчээ дотоодоосоо хангадаг давуу талтай болно. Зөвхөн өвлийн их оргил ачааллын үед гаднаас импортлоно гэсэн үг. Мөн дэлхий нийтийн жишгийн дагуу сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж нэмэгдэж байна. Нар жаргахаар эрчим хүчний дутагдалд ордог байсан бол хуримтлуур ашиглалтад орсноор нөхөх боломжтой болно" гээд дотооддоо эрчим хүчний хуримтлууртай болж буй бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдэж өгсөн Засгийн газар, Сангийн яам, АХБ-д талархаж буйгаа илэрхийлллээ. 


АХБ-ны суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлэхдээ, “Дэлхийн хамгийн томд тооцогдох 125МВт-ын цахилгаан цэнэгт хуримтлуурыг Монгол Улсад барьж, ашиглалтад оруулахаар боллоо. Үүний үр дүнд сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх боломж нэмэгдэж байна” гэлээ. Цахилгаан цэнэгт хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд ашиглалтад оруулснаар:

  • манай улс эрчим хүчний системийн тохируулга хийх,
  • эрчим хүчний бие даасан байдал болон уян хатан байдлыг нэмэгдүүлэх, 
  • эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулж,
  • эрчим хүчний алдагдлыг бууруулна,
  • мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бүрэн цэнэглэгдэх боломжтой,
  • эрчим хүчний удирдлагын системээр тоноглогдоно. 

Түүнчлэн уг төсөл нь ирээдүйд цахилгаан дамжуулах сүлжээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр шинээр холбоход шаардагдах тохируулгын нөөцийг бүрдүүлэх юм.  


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нико компани Бангладеш Улсад нөхөн олговор төлнө 2020-05-15

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье 2020-05-15

Д.Песков: В.Путинтэй уулзаагүй сар болсон тул түүнд вирус халдаагаагүй 2020-05-15

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө 2020-05-15

Австрид зоогийн газар, амьтны хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг явуулж эхэлнэ 2020-05-15

Ц.Даваасүрэн: Дэлхийд томоохонд орох эрчим хүчний хуримтлууртай болж байна 2020-05-15

Танзани улсын Энгаре Серо хөндийгөөс 19.1 мянган жилийн өмнөх үед хамаарах 408 хөлийн мөр илэрчээ. 2020-05-15

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буурчээ 2020-05-15

ДЭМБ Европт коронавирусний хоёр дахь давлагаанд бэлэн байхыг анхааруулжээ 2020-05-15

Хабибийн аавын онош КОРОНАВИРУС байжээ 2020-05-15

Японы эрх баригчид ирэх сард дор хаяж 10 мянган хүнийг коронавирусний эсрэг биетийн шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байна 2020-05-15