ДЭМБ Европт коронавирусний хоёр дахь давлагаанд бэлэн байхыг анхааруулжээ

ДЭМБ Европт коронавирусний хоёр дахь давлагаанд бэлэн байхыг анхааруулжээ

Европ тивд шинэ төрлийн коронавирусний халдварын хоёр дахь давлагаа ирэх намар гарч болзошгүй тул бэлэн байхыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын товчооны тэргүүн Ханс Клюге анхааруулжээ.

Намрын улиралд томуу эсвэл улаан бурхан өвчний давлагаа үүсэх эрсдэл бий гэж тэрбээр мөн сэрэмжлүүлж байна.

Өдгөө баярлах бус бэлтгэл байдлаа хангах цаг гэж Клюге онцлоод КОВИД-19-тэй холбоотой хязгаарлалтын арга хэмжээ авсан зарим улс орон хорио цээрийн дэглэмийг сулруулж байгаа нь яарсан шийдвэр гэж үзэж байна. Халдвар авсан хүний тоо буурч байгаа нь цар тахлын төгсгөл гэж ойлгож хэрхэвч болохгүй гэж Клюге онцолжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд 4409843 хүн халдвар авснаас 301399 хүн нас барж, 1570399  өвчтөн эдгэрээд байна. АНУ-д 1417350 /нас барсан 85884/, ОХУ-д 252245 /нас барсан 2305/, Их Британид 234440 /нас барсан 33693/, Испанид 229540 /нас барсан 27321/, Италид 223096 /нас барсан 31368/, Бразилд 202918 /нас барсан 13993/, Францад 178994 /нас барсан 27428/, Германд 174478 /нас барсан 7884/ тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө 2020-05-15

Австрид зоогийн газар, амьтны хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг явуулж эхэлнэ 2020-05-15

Ц.Даваасүрэн: Дэлхийд томоохонд орох эрчим хүчний хуримтлууртай болж байна 2020-05-15

Танзани улсын Энгаре Серо хөндийгөөс 19.1 мянган жилийн өмнөх үед хамаарах 408 хөлийн мөр илэрчээ. 2020-05-15

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буурчээ 2020-05-15

ДЭМБ Европт коронавирусний хоёр дахь давлагаанд бэлэн байхыг анхааруулжээ 2020-05-15

Хабибийн аавын онош КОРОНАВИРУС байжээ 2020-05-15

Японы эрх баригчид ирэх сард дор хаяж 10 мянган хүнийг коронавирусний эсрэг биетийн шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байна 2020-05-15

Шүүхээс Б.Махбалд 13 жилийн ял оноолоо 2020-05-15

ДХБ-ын тэргүүн албан тушаалаа өгнө 2020-05-15

Туркт коронавирусний халдвараар өвчлөгсдийн тоо хоногт 1600 гаруйгаар нэмэгдсэн 2020-05-15