Эм, эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахтай болно

Эм, эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахтай болно

Азийн хөгжлийн банкны тусламжтай Улаанбаатар хотод эм, эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулахаар болжээ.

Эндээс ХӨСҮТ, Улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүд, нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдэд 70 нэр төрлийн 18000 гаруй ширхэг нэн яаралтай тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл болон ариутгал халдваргүйжүүлэлтийн хэрэгслээр хангах юм.

Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5 төслийн нэмэлт санхүүжилт болон "COVID-19 шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр"-ийн хүрээнд коронавирусний халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт ачаалал ирэхээс сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэн иргэдэд хүргэхэд чиглэж байгаа аж.

Ташрамд дуулгахад, Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк коронавирусний халдварын цар тахлын хүн амын эрүүл мэнд болон эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр, мөн эрчим хүчний системд анхны том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барих зорилгоор нийт гурван зээлийн хэлэлцээр, нэг буцалтгүй тусламжийн гэрээнд пүрэв гарагт /2020.05.14/ гарын үсэг зурсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл буурчээ 2020-05-15

Индонезид Томохон захаас одоогийн коронавирустэй төстэй халдварт өвчин гарч байжээ. 2020-05-15

Хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй хашааг буулгахыг холбогдох албаныханд даалгалаа 2020-05-15

Монгол гэр бүлийн өнөөгийн байдал 2020-05-15

Хавдар судлалын үндэсний төвийн зүүн гарцыг албадан чөлөөлж байна 2020-05-15

Эм, эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахтай болно 2020-05-15

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Нью-Йоркийн нийтийн тээврийн операторт дэмжлэг үзүүлэхэд зориулж 3.9 тэрбум ам.долларыг гаргажээ 2020-05-15

БАЙНГЫН ХОРОО: Ноолуурын 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ 2020-05-15

С.Ганбаатар: Н.Энхбаяраас ухаан алдатлаа айж байгаа 2020-05-15

Стандарт мөрдөж буй эсэхэд хяналт шалгалт хийж байна 2020-05-15

Т.Билэгжаргалыг СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ гэх шинжээчийн дүгнэлт ирээгүй шалтгаанаар хурлыг хойшлуулжээ 2020-05-15