Т.Билэгжаргалыг СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ гэх шинжээчийн дүгнэлт ирээгүй шалтгаанаар хурлыг хойшлуулжээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-ний өдөр жүжигчин Т.Билэгжаргалыг хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэж байхад нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байдаг.
Түүнд холбогдох хэргийг өнгөрсөн лхагва /2020.05.13/ гарагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх байсан ч хойшлуулжээ.
Учир нь, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчдийн "Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэх дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэн магадлагаа дахин гаргуулахаар болсон байдаг. Гэвч шүүх бүрэлдэхүүнд шинжээчдийн дүгнэлт ирээгүй тул шүүх хурлыг энэ сарын 22-ны өдрийг хүртэл хойшлуулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.