С.Ганбаатар: Н.Энхбаяраас ухаан алдатлаа айж байгаа

С.Ганбаатар: Н.Энхбаяраас ухаан алдатлаа айж байгаа

-Сүүлийн үед та юу хийж байна вэ. Сонгуульд бэлдээд завгүй байна уу?

-Тийм. Хөдөө орон нутгаар явж, иргэдтэй уулзаж байна. Маш шахуу төлөвлөгөөтэй явна.

-Таныг ХҮНамд байхад боловсролгүй гэдэг сөрөг пи-ар нэлээд явсан. Одоо нүүр бардам дипломоо үзүүлэх боломжтой болсон уу?

-Ирээд үз.

-О.Баасанхүү гишүүн Орхон аймгаас сонгогдсон болохоор түүний тойрогт таныг нэр дэвшинэ гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Үгүй.

-О.Баасанхүү намын удирдлагыг гартаа авах гэж МАХН дотор нэлээд үл ойлголцол үүссэн. Энэ асуудал шүүхээр эцэслэн шийдэгдсэн үү?

-Шийдэгдсэн. Анхнаасаа бүх зүйл тодорхой байсан. О.Баасанхүүгийн удирдсан хурал бол хууль бус гэдгийг шүүх нотолсон. 

-О.Баасанхүү Ардчилсан намд орсон тул танай нам парламентад суудалгүй болсон уу?

-Тийм, суудалгүй гэж ойлгож болно.

-Авлига албан тушаалын хэрэгт холбогдож байсан хүн нэр дэвших боломжгүй гэдэг Цэцийн шийдвэр гарлаа. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшихгүй нь тодорхой боллоо гэж нийгэм харж байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Эрх баригчид ухаан алдатлаа айж байна.

-Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй байх сонирхол хэнд байх вэ?

-Манай хулгайч улстөрчид Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй байхын төлөө өдөр, шөнөгүй зүтгэж байна.

-Танай намын мөрийн хөтөлбөр нэлээд шүүмжлэл дагууллаа. Ялангуяа орон сууцны асуудал. Үнэхээр боломжтой зүйл гэж та бүхэн үзэж байгаа юу?

-Боломжтой.

-Ирэх дөрвөн жилд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна гэдэг дүгнэлтийг эдийн засагчид дуу нэгтэй хэлж байна. Гэтэл цалинг 5 сая болгоод зогсохгүй байр өгнө гэхээр нэг л санаанд бууж өгөхгүй юм?

-Эрх баригчид хулгайгаа зогсоовол манай намын мөрийн хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой.

-Энэ сонгуулиар нэлээд олон бие даагч өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ. Бие даагчид ямбыг нь эдэлдэг ч ялыг нь үүрдэггүй гэдэг шүүмжлэл байдаг шүү дээ. Та өмнө нь бие даагч байсан хүний хувьд ямар хариулт өгөх вэ?

-Би 2012-2016 оны парламентад хүчтэй бие даагч байсан юм шүү.

-Ийм олон бие даагч өрсөлдөж байгааг та юу гэж дүгнэх вэ?

-Үнэхээр олон бие даагч өрсөлдөх хүсэлтээ өгсөн байна билээ. Би өөрөө бие даагчаар сонгогдож байсан учраас тэднийг үгүйсгэмээргүй байна.

-Танай нам энэ сонгуульд хэрхэн оролцох талаар судалгаа гарсан уу?

-Гарсан. Одоогоор би хөдөө орон нутагт уулзалттай явж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол гэр бүлийн өнөөгийн байдал 2020-05-15

Хавдар судлалын үндэсний төвийн зүүн гарцыг албадан чөлөөлж байна 2020-05-15

Эм, эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахтай болно 2020-05-15

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Нью-Йоркийн нийтийн тээврийн операторт дэмжлэг үзүүлэхэд зориулж 3.9 тэрбум ам.долларыг гаргажээ 2020-05-15

БАЙНГЫН ХОРОО: Ноолуурын 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ 2020-05-15

С.Ганбаатар: Н.Энхбаяраас ухаан алдатлаа айж байгаа 2020-05-15

Стандарт мөрдөж буй эсэхэд хяналт шалгалт хийж байна 2020-05-15

Т.Билэгжаргалыг СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ гэх шинжээчийн дүгнэлт ирээгүй шалтгаанаар хурлыг хойшлуулжээ 2020-05-15

Монгол дайчид Афганистанд хамтарсан дадлага зохион байгууллаа 2020-05-15

Сүргийн дархлаа тогтоход хангалттай хүн халдвар аваагүй 2020-05-15

Малчдад ноолуурын урамшуулал олгох тогтоолыг батлав 2020-05-15