Монгол дайчид Афганистанд хамтарсан дадлага зохион байгууллаа

Монгол дайчид Афганистанд хамтарсан дадлага зохион байгууллаа

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийн цэргийн баг, Кабулын аюулгүй байдлын хүчин болон “Шинэ Кабул” баазын аюулгүй байдал, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж буй цэргийн багуудын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулагдлаа.


Манай цэргийн баг нь “Шинэ Кабул” баазын хэмжээнд үүрэг гүйцэтгэж буй цэргийн багууд дундаас хамгийн удаан хугацаанд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд бусад орны цэргийн багуудад үлгэр дуурайлал болж байгаа талаар олон улсын цэргийн багуудын удирдлагаас онцлон тэмдэглэж, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Мөн түүнчлэн Данийн Хаант Улсын цэргийн багийн удирдлага монгол хүний цусанд эрт дээр үеэсээ агуу дайчин чадвар шингэсэн байдаг талаар дурдаж, хүндэтгэж явдгаа илэрхийллээ гэж зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.


Дадлагын үеэр “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны командлагч генерал Скотт Миллер манай цэргийн алба хаагчид баазын аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ сайн гүйцэтгэж байгааг сайшаан, дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас үүрэг гүйцэтгэх хугацаа сунгагдсан хэдий ч үүргээ мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байгаад талархал илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Нью-Йоркийн нийтийн тээврийн операторт дэмжлэг үзүүлэхэд зориулж 3.9 тэрбум ам.долларыг гаргажээ 2020-05-15

БАЙНГЫН ХОРОО: Ноолуурын 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ 2020-05-15

С.Ганбаатар: Н.Энхбаяраас ухаан алдатлаа айж байгаа 2020-05-15

Стандарт мөрдөж буй эсэхэд хяналт шалгалт хийж байна 2020-05-15

Т.Билэгжаргалыг СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ гэх шинжээчийн дүгнэлт ирээгүй шалтгаанаар хурлыг хойшлуулжээ 2020-05-15

Монгол дайчид Афганистанд хамтарсан дадлага зохион байгууллаа 2020-05-15

Сүргийн дархлаа тогтоход хангалттай хүн халдвар аваагүй 2020-05-15

Малчдад ноолуурын урамшуулал олгох тогтоолыг батлав 2020-05-15

Д.Трамп БНХАУ-ын эсрэг эрс арга хэмжээ авахыг зорьж байна 2020-05-15

"Баянбуурал"-д 129 иргэнийг тусгаарлаад байна 2020-05-15

Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хурал боллоо 2020-05-15